“Грант” шагналыг олгох ёслолын ажиллагаа болно


ХХАА-н сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүд түүнчлэн ХААИС, ШУТИС-ийн удирдлагын төлөөлөл бүхий хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид багтдаг.
Хуралдаанаар салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтарсан судалгаа, хөгжлийн үйл явцын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудал, салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд шинжлэх ухаан, технологийн төсөл болон олон улсын чанартай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцдэг юм.
Өнөөдрийн хурлын үеэр ХХАА-н салбарын судалгааны шилдэг бүтээлд ХХАА-н сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн “Грант” /шагнал/-ыг олгох ёслолын ажиллагаа болох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ