Өнөөдөр болох үйл явдлууд

  1. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. "Хааны эрэлд-2016" олон улсын сургуулийн хүрээнд дэлхийн орнуудын цэрэг эрс Монголын багачуудад дотуур байр барьж өгч байна. 40 хүүхдийн дотуур байрны барилгыг хүлээн авах ёслол Төв аймагт болно. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа 08.30 цагт Соёлын төв өргөөнөөс хөдөлнө.
  4. 14.00 цагаас “Банкны салбарын ажилтны өдөр”-т зориулан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" панел хэлэлцүүлэг Монголын банкны холбооны байранд болно.
  5. Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажлын нээлт 11.40 цагаас СХД-ийн 6-р хороо Ханын материалд болно.
  6. 12.00 цагаас МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг 6-р сарын 4-нд Корпорэйт конвеншин төвд болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Корпорэйт Конвеншн төвийн 5 давхрын хурлын танхимд болно.
  7. Туушин зочид буудлын 5 давхарт 09.30 цагаас Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “ТӨРИЙН БУС ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО БА БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно.
  8. АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар 12.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хуралтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ