"Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ"

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран "Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ" өдөрлөгийг зохион байгуулж байна. Дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн харилцааны анхан шатны зөвлөгөө өгөх мэдээллээр хангах, Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, 2016 оныг “Даатгүүлагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэлтсийн үр дүнг танилцуулж, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршино.
Хэзээ: 2016 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр 11:00-13:00 цагт
Хаана: Жуковын талбай
Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
-Ажилд зуучлах үйлчилгээ
-Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл өгөх,
-Нийгмийн даатгалд хамруулах,
-Хууль эрх зүйн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх
-Урлагийн тоглолт
-Үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ