Хүүхдийн баяраар 51 хүүхэд төөрчээ

Өчигдрийн 15 цагийн байдлаар нийт 51 хүүхэд төөрснөөс 49 хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Тиймээс хүүхэд багачууд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид Чингисийн талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч ажилласан байна.

М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ