Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн шинэ тамга, тэмдэг баталгааны дардас, хаягийг хүлээлгэн өгөх арга хэмжээ энэ сарын 31-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар оролцож, Улаанбаатар хот болон Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн Тамгын газрын дарга нарт тамга, тэмдэг, баталгааны дардас, хаягийг хүлээлгэн өгөв.

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн тамга, тэмдэг, хаягийг хүлээлгэн өгөв

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ