“Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр“ автомашингүй амьдарцгаая

“Автомашингүй өдөр”-ийг “Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр“ автомашингүй гэсэн уриатайгаар 3 дахь жилдээ “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээрНийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Замын цагдаагийн газар, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна.

Автомашингүй өдрийн зорилго нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах зэргээр жил бүр тэмдэглэн явуулдаг .

Монгол улсад осол гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 1990 онд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны дотор 5 дугаарт орж байсан бол 2000 оноос хойш тогтмол 3 дугаарт байна.

2013 онд осол гэмтлийн тохиолдол 10,000 хүн амд 468.4 байсан бол 2014 онд 567.1 болж өссөн байна. (Эрүүл мэндийн үзүүлэлт 2014 он)

ГССҮТөвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тусламж авдаг үйлчлүүлэгчдийн шалтгаан 2011-2015 оны сүүлийн 5 жилийн дунджаар зам тээврийн осол 15.8 хувийг эзэлж, 26.8 хувьнь 18 хүртэлх насныхан байна.Жилдээ 3200 орчим хүүхэд 0-18 насныхан зам тээврийн осолд орж яаралтай тусламж авсан. Нийт зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж авсан хүмүүсийн 26.2 хувь байна.

Энэ жилийн” Автома шингүй өдөр”-ийг тохиолдуулан агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, хандлага олгох, хүн амд автомашины хэрэглээнээс татгалзаж нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихийг уриалж дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Хавсралт

2016 оныАвтомашингүй өдрийнарга хэмжээ

Автомашингүй өдөр буюу Машинаас татгалзах өдөр

Чингисийн талбайд

08.00-18.00 цагийн хооронд өдөрлөг

  • Хаагдсан замуудын уулзварт спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах/Спортын талбай, цэнгээнт бүжиг, циркийн үзүүлбэр, хоолны амталгаа/
  • Хүүхдийн зориулалтын суудлын ач холбогдлын талаар гардан сургалт явуулах
  • Бүх нийтийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өрнүүлэх
  • 200 ахмадын хийн дасгал
  • Бодибилдинг үзүүлбэр
  • Урлагийн тоглолт
  • Өдөрлөгт оролцогсод хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах /нэрийн бараа бүтээгдэхүүнээр шагнаж урамшуулах /
  • Дугуйн парад
  • Дугуйн экстрим үзүүлбэр
  • Автомашингүй өдрийн бялуу амталгаа
  • Задгай кафен үйлчилгээ
  • Бүх нийтийн гүйлт

Унадаг дугуй унах, хамгаалалтын малгайны ач холбогдлын ,талаар сурталчлах

  • Дугуйн дэлгүүр, клубууд өөрсдийгөө сурталчлах өдөр
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн талаар мэдээлэл цацах

Зам тээврийн ослын эрсдэлт хүчин зүйлс, агаарын бохирдол, идэвхтэй хөдөлгөөний талаар сурталчлах

  • Зам тээврийн осол, агаарын бохирдол, хөдөлгөөний хомсдлооссэргийлэх, мэдээдэл сурталчилгааны ажил зохион байгуулах

Албан байгууллага, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаасурталчлах

  • Алтон дугуй, Голден жим,Улаанбаатар фитнесс клуб, Доктор авто сүлжээ ХХК, Номадс сүлжээ ресторан нэрийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, хөнгөлөлт, ваучер, гардуулах,

Амилуулах суурь тусламж үзүүлэх

  • Иргэдэд эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт явуулах

Хавсралт статистик тоон мэдээлэл

Манай улсын хувьд зам тээврийн осол, гэмтлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. 2011 оны Эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад гэмтэл хордлого, гадны шалтгаант нас баралтын 17.6 хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй байжээ. Улсын хэмжээнд жилд дунджаар нийт 7,600 гаруй осол гэмтэл гарснаас 10 осол бүрийн 1 нь согтуу жолоочийн буруугаас, 100 осол бүрийн 7 нь хурд хэтрүүлснээс үүсчээ #_ftn1">[1]. 2005-2011 онд нийт хүүхэд өртсөн зам тээврийн осол 5,101 бүртгэгдэж, 5,289 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүний улмаас 266 хүүхэд амь насаа алдаж 5,023 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авчээ. Нийтхүүхэд өртсөн зам тээврийн ослын 87.9 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна1.2012 оны байдлаар нийт 1863 хүүхэд гэмтсэнээс 113 буюу 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 70 буюу 38.3 хувь нь орон нутгийн замд гэмтсэн бол нийт 43 хүүхэд ам насаа алдсан байна. 2013 оны эхний 2 сарын байдлыг авч үзвэл зам тээврийн осолд нийт 49 хүүхэд өртөж 1 хүүхэд нас барсан бөгөөд гэмтсэн хүүхдийн насны байдлыг авч үзвэл 0-7 настай 25 хүүхэд, 8-14 настай 20 хүүхэд, 15-18 насны 4 хүүхэд байна. #_ftn2">[2]

Нийслэлийн осол гэмтлийн өвчлөл, нас баралт

Он

Нийт осол гэмтлийн өвчлөл

Зам тээврийн шалтгаант осол гэмтэл

Нийт нас баралт

Зам тээврийн шалтгаант нас баралт

2007

62725

9885

7019

256

2008

69738

10173

6351

208

2009

69444

9909

6426

184

2010

78602

11157

6683

174

2011

81913

12181

7871

215

#_ftnref1">[1]Замын цагдаагийн газрын сүүлийн 4 жилийн дундаж статистик мэдээ

#_ftnref2">[2]Замын цагдаагийн газрын статистик мэдээ, 2013

СЭТГЭГДЭЛ БИЧИХ