Ираны Гадаад хэргийн дэд сайд айлчилна

2016 оны тавдугаар сарын 20-ний өдөр тохиосон Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийг ойн арга хэмжээний хүрээнд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур Монгол Улсад 2016 оны зургадугаар сарын 3-4-ний өдрүүдэд айлчилна.
Айлчлалын үеэр буюу зургадугаар сарын 03-ны өдрийн 10.30 цагтГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яам хоорондын“Хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурна.
#4f81bd; background: white;">#000000;">Мөн 11:30 цагт Монголын Үндэсний музейд Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт болно. Ираны талаас Гадаад хэргийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ