Өнөөдөр болох үйл явдлууд

- 09.00 - 13.00 цагийн хооронд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Төрийн бодлого - Залуучуудын оролцоо" Зөвлөлдөх уулзалт болно.
- 11.30 цагт Гадаад хэргийн яаманд “Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (НҮБ) Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
- "Улаанбаатар марафон 2016" олон улсын гүйлтийн гадаадын оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөнийг 18.00 цагт Монголын Үндэсний олоимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулна.
- 10.30 цагт ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар 2 улсын Гадаад хэргийн яам хооронд “Хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурна.
- “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа 09.00 цагт ХХААЯамны байранд болно.
- Шавь цогцолбор сургуулийн Найманжин багштай төгсөх ангийн хүүхдүүд эрдмийн баяраа хийж, сайн үйлсийн аян зохион байгуулж ангийнхаа нэг хүүхдэд /Ээжтэйгаа айлын гэр түрээсэлж амьдардаг/ гэр авч өгч байгаа бөгөөд түлхүүрээ гардуулах юм байна. Эрдмийн баяр БЗД-ийн Шавь цогцолбор сургууль дээр болно.
- 11.00-13.00 цагт “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг Жуковын талбайд болно.
- Эх хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудлаар 09.00 цагт ЭМСЯ-ны "А" зааланд уулзалт зохион байгуулна.
- 15.00 цагт Төрийн ордон Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” сэдэвт хэвлэлийн хуралтай.
- 09.30-17.00 цагийн хооронд Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
- “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэн 11.30 цагт Монголын үндэсний музейд зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ