Цахим гарын үсгийг 5000 төгрөгөөр олгоно

УИХ-аас 2011 оны 12 сард “Цахим гарын үсгийн тухай” хууль баталсан.

Тиймээс НДШ-ийн тайланг зургаадугаар сарын 01-ээс эхлэн цахим гарын үсгээр баталгаажуулахаар болсон юм. Мөн энэ оны гуравдугаар улирлаас эхлэн аж ахуй нэгж байгууллагын тайлан мэдээ гаалийн мэдүүлэг, цахим тендерийн материалыг зөвхөн цахим гарын үсгээр баталгаажуулан авахаар болсон. Цахим гарын үсгийг иргэдэд нэг жилийн 5000 төгрөгөөр, байгууллагад 40 мянган төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан гарын үсгээ авах боломжтой юм байна.

“Цахим гарын үсэг” ажиллаж эхэлснээр Монгол Улсын Засгийн газраас иргэдэдүзүүлдэг 167 үйлчилгээг онлай­наар авах бүрэн боломж бүрдэнэ. Энэ нь иргэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах зэрэг шат дараалсан олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг давуу талтай юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ