Өнөөдөр зам хааж, зах амарна

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар –Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулдаг. Тиймээс 2016 оны зургадугаар сарын 04-ний өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна.

Мөн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.

Харин Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах болон үүнд ямар тээврийн хэрэгсэл хамаарагдахыг доорх бүдүүвчээс үзнэ үү.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ