Зөөгч нар анх удаа уралдана

20-р зууны эхэнд Францад зохион байгуулагдаж байсан “Waiters` race” буюу Зөөгч нарын тэмцээн өдгөө 50 гаруй орныг хамарч дэлхий дахинаа хэдийнэ танил болжээ. Үйлчилгээний салбарынхан өргөнөөр оролцдог уг тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
“Модерн номадс” сүлжээ ресторанаас санаачлан зохион байгуулж байгаа энэ тэмцээн нь энэ сарын 04-ний өдөр буюу маргааш Улаанбаатар марафон -2016” олон улсын гүйлт, “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.
Тэмцээн нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, лоунж, паб, ресторан, кафе зэрэг үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа бөгөөд үйлчилгээний ажилтнуудыг идэвхжүүлсэн, үзэгчдийг баясгасан сонирхолтой, өрсөлдөөнтэй арга хэмжээ болох болно.
Зөөгч нарын авхаалж самбаа, ур чадварыг сорих “Waiters` race Mongolia 2016” анхны тэмцээн маргааш Чингисийн талбайд 12-13 цагийн хооронд зохион байгуулагдах юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ