Өнөөдөр автомашингүй өдөр


Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнөөдөр 18:00 цаг хүртэл төв замыг хааж “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулахааас гадна бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Тухайлбал, Чингис хааны талбай дээр Эзэн Чингис хааны түүхэн дууриа үзэж сонирхох боломжтой. УГЗ Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгатайгаар Б.Шарав "Чингис хаан" дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглох юм. Их Монгол улсын үеийн гайхалтай тайз, хувцас хэрэглэл, баатруудын тулалдаан, бүхий л түүхэн үйл явдлыг та бүхэн үзэх боломжтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ