Стрессээс яаж ангижрах вэ?

Гэр бүлийн хүрээнд, ажил дээр ч, гудамжинд ч таагүй харьцаа үүсч стрессд орох тохиолдол их гардаг. Ялангуяа сүүлийн үед манай нийгэмд бухимдал маш их байгаа.
Тэгвэл стресс гэж юу вэ?
Хүрээлэн байгааорчноос бидний оюун санаа, бие сэтгэлд нөлөөлөхөд тухайн организмаас давсан хариу үйлдэл үзүүлэхийг стресс гэж нэрлэдэг. Гадны таагүй нөлөө нь хүний бие махбодид ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж байдаг. Зарим хүн хэсэг хугацааны дараа эдгээр сөрөг нөлөөг давж гардаг. Ихэнх хүн эдгээр таагүй нөлөөллийг давж гарч чадахгүй, удаан хугацаанд агуулснаарбие махбодид ямар нэгэн хүчдэл буюу адреналин хэмээх гармон ялгардаг. Энэ гармон үүссэнээр судасны цохилт олшрох, дотор бачимдах, гар хөлрөх, ходоод хямрах шинж тэмдэг илэрнэ.Ийм хямралын байдал удаан хугацаагаар үргэлжилбэл, хүний биед муугаар нөлөөлдөг. Тиймээс стрессийг даван туулж сурах нь чухал.
Тэгвэл энэ бүхнээс яаж зайлсхийх вэ?
Туршилт: Хүнд говь цөлийн зураг харуулаад сэтгэгдлийг нь асуухад "Маш халуун элсэн цөлд амьсгал авахад ч хэцүү, ам хатаж уух ус ч олдохгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байна." гэсэн хариултыг өгчээ.
Дараа нь ус ихтэй нуур, хүрхрээ, аянга цахилгаантай аадар борооны гэсэн гурван зургийг гурван минутын турш ээлжлэн харуулаад дахин цөлийн зургийг харуулахад өмнөх сэтгэгдэл өөрчлөгдөн "Тийм ч халуун санагдахгүй байна. Энд хаа нэгтэй ус байгаа гэсэн сэтгэгдэл төрж байна." хэмээн хариулсан байна.
Тэгвэл стрессд орсон үедээ алиалагчийн зураг юмуу, эсвэл өөрт хамгийн их таалагддаг юмныхаа зургийг гурван минутын турш харахад л та тайвширч чадна.
Б.Сарнай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ