6 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар сэрүүхэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ