Өнөөдөр болох үйл явдлууд

  1. 09.00 цагт НМХГ-ын Төв лаборатори дээр гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалт болно.
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн 09.00 цагаас ДБЭТ-т эхэлж 2 өдөр үргэлжлэх юм.
  3. 09.30 цагаас эхлэн Цахилгаан түгээх сүлжээ, Үндэсний цахилгаан түгээх сүлжээний 600 гаруй ажилтнууд ажлын байран дээрээ эсэргүүцлийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар эхлүүлнэ. Хаяг: Хан-Уул дүүрэг. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний төв байр.
  4. 11.00 цагт Монголын Үндэсний музейд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 80 хүний суудалтай “Мини кино театр”-ыг Монголын Үндэсний музейд суурилуулан, хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болно.
  5. 11.00 цагт Говь компани цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хажууд нь байдаг Мираж ресторанд арга хэмжээ нь болно.
  6. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Хуульгүй төрийн албаныхан иргэдийн нийтийн эзэмшлийн газрыг хүчээр булааж байна" сэдвээр нийтийн эзэмшлийн газраа булаалгасан иргэд мэдээлэл хийнэ.
  7. 12.00 цагт “Монголын Мэдээ НD” сувгийн албан ёсны нээлт, тус сувгаар “EURO-2016” тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах болсон, MNB.mn цахим хуудас шинэчлэгдсэн талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах арга хэмжээ МҮОНРТ-ийн байранд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ