Төв аймагт хүн амины хэрэг гарчээ

Төв аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд оршин суух Т-ийн гэртэнэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд БЗД-ийн 27-р хорооны иргэн П /28 настай эрэгтэй/ гэгч тус сумын Алтан-Овоо гэх газар оршин суух М /33 настай эрэгтэй/-тэй архидан согтуурч улмаар маргалдаж, цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон байна. Тэрээр хүний аминд хүрчихээд өөрийнхөө амиа хорлохыг завдсан аж. Одоогоор сэжигтэн П-г саатуулсан бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ