Гурван дүүргийн шүүх нэг Тамгын газартайгаар ажиллана

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж батласан.

Үүнийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэц өөрчлөгдөн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн нэршилтэй болж 3 дүүргийн шүүх дундаа 1 Тамгын газартайгаар шүүн таслах ажиллагаагаа явуулж эхэллээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй

харилцах мэргэжилтэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ