Ж.Батзандан дөрөвхөн жилд их ажил амжуулжээ
Нэг хэсэг хүн “Шударга ёсны дуу хоолой” хэмээн ярьж байна. Нөгөө хэсэг улс “Үнэний төлөө тэмцэгч” гэлцэх. Бидний хэдэн сэтгүүлч нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороонд очиход Иргэдийн танхимынхаа гадна олон иргэн ийнхүү өөр хоорондоо ярилцаж зогссон юм. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангийн тайлангийн хурал нь эхлээгүй юм байна гэж төсөөлсөөр бид дотогш ортол уулзалт эхлэхээр барах уу, оршин суугчид танхимдаа багталцахгүй пиг дүүрчихсэн байлаа. Тиймээс дотор багтаагүй зарим нь тийнхүү гадаа хүлээн зогссон юмсанж. Биднийг танхимд ороход тэндхийн оршин суугчид Ж.Батзандантай байр суурь, үзэл бодлоо илэн далангүй хуваалцаж байв. Хийсэн ажлуудын нь талаар тодорхой асуулт тавьж байлаа, гишүүн ч тодорхой хариулт өгч байна. Үүний зэрэгцээ ололт амжилтуудыг нь ч хэлэлцэв. Тэр дундаа хорооныхоо тулгамдсан асуудлуудыг нь Ж.Батзандан хэрхэн шийдэж вэ гэдэг талаар нухацтай ярилцсан.
Иргэдийн хандлагаас харахад тэрбээр 11-р хороонд их ажил хийж, хийнэ гэснээ ч гүйцэтгэж. Бүр тав, зургаан жилийн өмнө эхлүүлээд хаячихсан бусдын ажлуудыгч бүрэн дуусгаж. Иргэд ийм хүнд ам сайтай байхаас ч яах билээ. Оршин суугчдын онцлон хэлж байсан нэг гол сэдэв бол Ж.Батзандан хэлсэн үгэндээ эзэн байж төлөвлөсөн ажлууд, боловсруулсан төслөө өндөр хувьтай гүйцэтгэсэн тухай
байв. Ялангуяа түүний хийсэн олон ажлын үр дүнд “Нийслэлийн алслагдмал хороо” гэж олон жил шоовдорлогдож, хөгжлийн гадна орхигдож ирсэн статусаасаа салж чадсандаа 11-р хорооныхон тун чиг баяртай байна билээ.Гэрэлтүүлэгтэй бол гэрэлтүүлэгтэй, сургуультай бол сургуультай, цахилгаантай бол цахилгаантай болсон байна. Тэнд очиход л энэ бүгдилт харагдаж байна лээ. Гурав, дөрвөн жилийн тэртээгээс хойш одоо л ийшээ зүглэж буй явуулын бидэнд ингэж анзаарагдаад байхад байнгын оршин суугаа хорооныхон нь сэтгэл хангалуун байх нь арга ч үгүй биз ээ. Захын жишээ л гэхэд автобус байна. Том оврын автобус багтдаггүй өнөөх алдартай төмөр замын нүхэн гарцаар нь жижиг оврын автобус давхиж байна шүү.Ж.Батзандан гишүүн Хонхорынхныгоо өөрийн гэсэн нийтийн тээвэртэй болгоод зогсохгүй албан ёсны автобусны чиглэлтэй болгочихож. Улаанбаатараас ийшээ ирэхэд бол асуудал үгүй болжээ. УИХ-ын гишүүн тэднийгээ сая дахин баярлуулж байна лээ. Хонхор тосгон сар гаруйнхны дараа гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм байна. Нэг тэрбум төгрөгийн төсөвтэй авто замтай болсноор зам дагасан хөгжилд дэвших боломж тус хороонд нээгдэх нь ээ. Бас нэг том асуудлыг шийдэж. Ургах наранд бүхэл бүтэн хоёр цэцэрлэг бариулжээ.
Баянзүрх дүүргийн энэ хороонд Ж.Батзандангийн хэрэгжүүлсэн ажлуудаас харахад, нэлээд жил гэрэлгүй байсан олон өрхийг цахилгаанд холбосон, цэвэр усны шугам сүлжээг цөөнгүй айлд хүргэсэн, хүүхэд залуусыг спорт цогцолбортой болгосон, сургуулийн барилгыг дуусгасан, өрхийн эмнэлгийн барилгыг бүрэн гүйцэтгүүлсэн гээд бүтээн байгуулалтын нөр их ажлуудыг тус хороонд хийсэн байх юм. Худаг барьсан, шилэн кабель татсан, хаягжуулалт хийсэн, гэрэлтүүлэг тавьсан гээд айл өрхийн өдөр тутмын амьдралд шууд эерэг нөлөөг үзүүлсэн ажлуудыг нь нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарч байгаагаас харахад 11-р хорооныхон гишүүндээ их ч үүрэг өгч, Ж.Батзандан ч тэр хэрээр даалгавраа сайн биелүүлж.Хамгийн гол нь ажлыг том, жижиг гэж ялгалгүйгээр үр дүнд хүрлээ гэлцэн тэндхийн иргэд түүнд сэтгэл өег байна. Мөн өнөөдөр өрнүүлж байгаа ажлуудад нь ч онц үнэлгээг өгч байсан. Учир нь тэдний аминчлан хэлсэн хүсэлт, чухалчлан дуулгасан саналууд нь бүрэн тусгагдсан ажлууд болох 640 хүүхдийн сургууль, 88-р сургуулийн спорт заал, бага сургууль цэцэрлэг бүхий цогцолбор, Ботанникт дахь 1500 хүнд үйлчлэх хүчин чадалтай нэгдсэн эмнэлгийн барилга гээд томоос нь эхлээд дурдвал тоочоод баршгүй олон ажлын төсөл болоод төсвийг нь Ж.Батзандан гишүүн аль хэдийнэ бэлэн болгочихсон байгаа аж.
Энэ ч үүднээс түүний ажлын тайлангийн хуралд 11-р хорооны залуу, дунд, ахмад гээд гурван үеийн төлөөлөл бүгдээрээ оролцлоо. Зарим нь саналаа хэлж, бодлоо дуулгаж амжсангүй. Тиймээс хурлын дараа гишүүнтэйгээ уулзаж бүр хоёр цаг гаруй ярилцаж зогссон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ