Өнөөдөр болох үйл явдлууд

  1. 08.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ- хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
  2. НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 09.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулна.
  3. НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд НЗДТГ-ын А зааланд 09.00 цагаас эхлэн нийслэлийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.
  4. "Үе тэнгийн сургагч багш" бэлтгэх сургалт 09.00-17.00 цагийн хооронд "100 айл" дахь "Ват" центрийн 6 давхар болно.
  5. ЭМСЯ-аас цаг үеийн асуудлаар 11.00 цагт " А" зааланд Хэвлэлийн бага хуралтай. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна.
  6. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.
  7. 11.00 цагт Төрийн ордны Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийнэ.
  8. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.
  9. 12.00 цагт Төрийн ордны Их танхимд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.
  10. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.
  11. "Соёлын төвийн удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн" ДБЭТ-д 2 дахь өдрөө үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ