Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Хуурай шаазгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 30 хүн ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн нутаг “Хуурай хөндийн эхэн” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт “Хар тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ