Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.06-ны өдрийн байдлаар явган 15 км газарт самналт хийсэн.
Тус аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд хөвдөг гүүр барьж байсан 2 иргэн гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлагыг 2016.06.06-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт орон нутгийн иргэд, гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ны ажилтан С /28 настай, эрэгтэй/ нарыг аварсан биеийн байдал нь хэвийн гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгууллан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Хар сайрын булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /30 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.07-ны өдрийн 06:08 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийноршин суугч Д /сэтгэцийн өвчтэй, 47 настай, эрэгтэй/ 2016.06.04-ний өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 13 хүн,нийт 19 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.06-ны өдрийн 09:00 цагт тус сумын 8 дугаар багийн багийн нутаг “Шорной” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай ар гэрээс нь мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ