Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд нэг өдөр амарна

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ынЗасгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан 06 дугаар сарын 09-ний өдөр амарч, 06 дугаар сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуухэвийн ажиллана.
Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ