БЗД-ийн II хорооны иргэд үнэ төлбөргүй интернетээр аялна

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.Уг төслийн хүрээндБЗД-ийн II хороонд 200м орчинд wi-fi цацагч байрлуулж,иргэдэдүнэ төлбөргүй цахим орчноор аялах боломжийг бүрдүүлжээ.Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернетийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоонийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно.

Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулдиргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернетэд нэвтрэн орох боломжтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ