Пластик гоёлын талаар ноцтой мэдээлэл цацагджээ

Канад улсын CBC TV-ийн "Toxic Jewelry" мэдээллийн хөтөлбөрөөр /2016.05.29-ний өдөр/ пластик чимэглэлийн талаар ноцтой мэдээлэл хүргэснийг Канад дахь сэтгүүлч мэдээллээ.

Химийн нэр нь Каадмий хүнд металл, Карцероген буюу хор, өмөн үү, хорт хавдар үүсгэгч гэж ойлгоход болно. Бүх төрлийн ПЛАСТИК чимэглэлүүд (хүүхдийн, охид, бүсгүйчүүдийн ээмэг, зүүлт, бөгж, бугуйвч) энэ хороор хийгдэж байна. Хятадад мөн адил.

Энэ нь хүний биед, тэр тусмаа хүүдэд онцгой хортой юм байна. Бид гоёл биш хэлбэр дүрсийг нь өөрчилсөн химийн хор биендээ зүүдэг болохыг мэдээллээ. Үүнээс болж олон төрлийн харшил, арьсны эмгэг, хавдрууд үүсдэг байна. Канад харьцангуй стандарт өндөртэй орон гэхэд л ийм асуудал гарчээ.

Доктор Жералд "Туршилтын үр дүнд хамгийн өндөр Каадмийн агууламжтай бүтээгдэхүүн Канадад байна. Энэ бол 100 хувь хор" гэжээ. Aldo, Ardene зэрэг брэнд дэлгүүрүүд болон бусад гоёл чимэглэлийн дэлгүүрүүдийн гоёлууд бүгд дээрх химийн хорт бодисыг 99-100 хувь ашигладаг нь тогтоогдлоо. Канадын сэтгүүлчид гоёл чимэглэл зардаг дэлгүүрүүд, туршилт хийж байгаа эрдэмтэд, лабораторийн судлаачид, хэрэглэгч болох охид, бүсгүйчүүдтэй уулзаж мэдээ сурвалжлага бэлджээ. Бүр цаашлаад гоёл чимэглэлүүдийн шошго, сав баглаа, боодол дээр байдаг хаягаар Хятадад очиж сурвалжлага хийж энэ асуудлыг нотолж байна. Гэтэл зарим дугаар нь ашиглалтанд байхгүй дугаар гэсэн хариу өгч байгаа ажээ. Үүнээс үзэхэд Монголд орж ирж байгаа чимэглэлүүд ямар байдаг бол? Муугаар бодоход эрүүл мэнд тань эрсдэлд ороход ингээд нэхээд явах хүн хэр олон байх бол? гэсэн асуулт гарч ирж байна.

Aldo, Ardene гэх эдгээр дэлгүүрүүд нь Канадад төдийгүй дэлхийн маш олон улсад салбартай. Одоо нэгэнт дэлхий даяар хүмүүс уг мэдээллийг авч эхэлсэн тул Брэндийн нэр өөрчлөгдөж бусад орнууд руу "шахах" магадлалтай юм. Тиймээс иймэрхүү зүйлсэд болгоомжтой хандахыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ. Сайны хажуугаар саар гэгчээр эдгээр чанаргүй зүйлс байсаар ирсэн бөгөөд шинжлэх ухаан хөгжсөөр, тэдгээрийг илрүүлсээр... Гоёл чимэглэл бүхэн хортой гэж бүү ойлгоорой. Чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дэлхий дахинд хангалттай олон бий. Гагцхүү сонголтоо зөв хийх нь чухал юм.

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ