Пепси галаас илүү түлнэ

Пепси, колаг сүүлийн үед хэтэрхий сурталчилах болсон нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Бид өмнөх дугаартаа “Ясаа яйруулъя гэвэл кола ууцгаа” материал нийлүүлсэн билээ. Бидний тавьсан мэдээллийг иргэд, тэр дундаа эмч нар ихэд дэмжиж байна.

Пепси болон колагийн найрлага үндсэндээ адил билээ. Пепси дээр кола нэмээд “Пепсикола” ундаа гаргаж авсан нь ч бий.

Аль нь боловч хор гэдгийг дахин хэлэхийн тулд энэ удаа пепсигийн талаар өгүүлэх болов. Мөн л найрлагад нь элдэв өнгө, амт оруулагч, ам ангаагч, саахар, хүчил, нүүрстөрөгчийн давхар исэл, хүнд нэгдлүүд буй.

Үйлчилгээ нь колатай ижилхэн. Таны дотор эрхтнийг галаас илүү түлээд хаячихна гэсэн үг. Ходоод, гэдэсний замын хурц, архаг үрэвсэл, шарх, шалбархаа үүсгэдгийг нь хэдийнэ ээ тогтоож орхисон ажээ. Ялангуяа хийт бодис нь дотор эрхтний салст бүрхэвчид хуралдан, бие махбодын ашигтай нянгуудыг үхүүлснээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна.

Бас л ясыг бүрэлдүүлэгч гол бодис кальцийг таны биеэс гадагшлуулж орхино. Ингэснээр ясны сийрэгжилтэд хүргэнэ. Үе мөчний эмгэгтэй хүн болох суурь тавьж байгаа нь тэр. Та пепси идэвхитэй уусан цагаас 15-20 жил гэхэд ясны ямар нэг өвчнөөр өвдөх нь тодорхой. Хэр багадаа эхэлнэ төдий аюултай. Манай багачуудын шүд цоорох, бэртэж, гэмтсэн яс бороолохгүй удах, амархан хугарах нь бренд гэх эл ундааны уршиг юм. Хүүхдэд ээлгүй есөн ундааны нэгээр тодорсныг нь харахад л хангалттай.

Нөгөө нэг нь мэдээж кола. Пепси, кола хоёр нийлбэл бүр аюултай. Сонгодог хор л болно. Тэрний оронд шингэн талх шар айраг гүзээлбэл, зарим талаар ашигтай ч байж мэдэх. Хэрэв тохируулбал шүү дээ. Хэтрүүлбэл харин хор болно.

Гэхдээ пепсины дайны донтуулж бас хордуулахгүй. Яахав, пивонд дуртай нэг нөхөр/өвгөн/ л байна биз. Пепси уугаад байвал та өвгөрч ч амжихгүй. “Пепсикола”-гаар нэг иймэрхүү сонинтой. Түүнтэй төстэй хийжүүлсэн, байгалийн хийт ундаа болох янз бүрийн рашаан ч адилхан гэдгийг өгүүлсү. Ингээд сүүлд нь гарчгийн учрыг тайлья. Пиво хэдийгээр муу ч пепсинээс арай дээр гэсэн санаа шүү.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ