Өнөөдөр болох үйл явдлууд

- "Бараа нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё" 3 талт хэлэлцүүлэг 09.30-13.00 цагийн хооронд Пума империал зочид буудалд болно.
- 10.00 цагаас "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд эхэлнэ.
- 2015 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлтийг 10.00 цагаас Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулна.
- Мультмедиа лабораторийн нээлтийн ажиллагаа 10.00 цагт СУИС-ийнРадио телевиз, медиа урлагийн сургууль дээр зохион байгуулагдана.
- Улаанбаатар чуулгын их танхимд 10.00 цагт Нийслэлийн боловсролын газраас 2012-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулна.
- "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй "БУЯНТ-УХАА 2" хорооллын 2-р ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа 10.30 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын чанх хойно болно.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг тодруулна.
- 13.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат мэдээлэл хийнэ.
- Монгол поп опера "Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууг бүтээжээ. Тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн бөгөөд 13.00 цагаас Олимпын хорооны байранд клипний нээлтийн хэвлэлийн хурлыг зарлажээ.
- Санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ойн баярын хурал 14.00 цагт Драмын театрт болно.
- Улаанбаатар чуулгын их танхимд Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын уулзалт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ