Зам тээврийн ослоор дөрвөн хүүхэд гэмтжээ

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Зам ын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Тухайлбал:
1. СХД-ийн 18-р хороо Толгойтын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч У нь явган зорчигч, сурагч Г-г мөргөж гэмтээсэн.
2. БГД-ийн 1-р хороо Замчдын гудамжинд Toyota Logo маркийн автомашины жолооч явган зорчигч, сурагч Т, Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ