Гэр хорооолын 94,8 хувь нь бохир аюултай нүхэн жорлон ашиглаж байна

Суурин соёл иргэншил үүсч хот тосгонөргөжин тэлэхийн хэрээрхүнээс гарч байгаа бохир ялгадсыг хэрхэн эрсдэл аюулгүй зайлуулах вэ гэдэг асуудал хүн төрөлхтөний өмнө тулгарч ирсэн. Энэ асуудлыг улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан шийдэж ирсэн туршлагатай. Харин Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72.7хувь нь шаардлага хангаагүйжорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооолын нийт өрхийн94,8 хувьбохираюултай нүхэн жорлон ашигласаар байна.Хүнилүү ая тухтай эрүүл орчинд амьдрах, тохилог бие засах газартай болохыг хүсдэг ч яаж үүнийгээ сайжруулах,ямар төрлийн бие засах газар байдаг тухай ойлголт дутмаг байдаг. Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль энэ оны 2 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн билээ.
Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталсанаа сурталчлах зорилгоорөнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү батлагдсан стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийнариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байна.


Ард иргэддээмэдээлэл өгөх зорилгоор Монгол, Англи хэл дээр уг стандартыг хэвлүүлж, ААН, иргэд байгууллага болон хорооны ажилтан, сайн дурын идэвхтэн нарт зориулж дөрвөнхувилбар бүхий жорлонгийн загварыг танилцуулсан нугалбар бүхий санамжийг боловсруулан гаргасан байна. Мөнэрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан постерийг хэвлүүлж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Би зөв дадалтай” гарын авлага иргэдэд зориулсан богино хэмжээний видеог бэлтгэн олны хүртээл болгохооражиллажбуй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ