Гэмтлийн эмнэлэгт цахилгаан шат шинээр тавина

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/437 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр2016онд санхүүжүүлэх Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгааны шат шинээр тавих 76 сая 300 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээнийхудалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьжажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-т тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ