Өнөөдөр дэлхийн далайн өдөр

Дэлхийн гадаргуугийн 70 гаруй хувь нь гадаад далайгаар бүрхэгдсэн байдаг бөгөөд гадаад далай нь тогтвортой хөгжлийн үйл явцын салшгүй хэсэг юм. Уур амьсгалыг зохицуулахад гадаад далайн гүйцэтгэдэг үүргийг үнэлж баршгүй бөгөөд түүний ус нь нүүрсхүчлиийн хийг гол шингээгчийн нэг юм.Эрдэмтэд дэлхийн усан санг Атлантын, Энэтхэгийн, Номхон болон Хойд мөсөн далай гэж дөрвөн далайд хуваадаг.Гадаад далай нь судалгаа шинжилгээний чухал объект юм.Далайн нууцад улам гүнзгий нэвтэрснээр эрдэмтэд далайн ургамал, амьтны аймгийн шинэ шинэ хэлбэрийг нээсээр байгаа билээ. Энэ судалгаа ньхүний амьдралд болон түүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд асар их ач холбогдолтой юм.

Далайн тухай сонирхолтой баримтууд.

Гадаад далайг 20 дугаар зууны сүүлийн хагасаас эрчимтэй судлаж эхлэжээ.Эхолокацын арга нь далайн гүнийг судлах гол арга бөгөөд үүний тусламжтайгаар далайн гүний нарийвчилсан зургийг зохиож,далайн ёроолын рельефний үндсэн хэлбэрүүдийг нээсэн байна.

Номхон далайн Хойд Марианы арлын ойролцоо байдаг Марианы цүнхээл нь далайн хамгийн гүн цүнхээл юм.Түүний гүн нь 10924 метр, өөрөөр хэлвэл бараг 11 километр гэсэн үг! Гол мөрний ус болон тундастай хамт барагцаалвал 0,5 сая шоо метр ундны ус далайд цутгадаг байна.Энэ ньдалайн гадаргуугийн 1,25 орчимметр зузаан давхарга гэсэн үг. Номхон далай гэдэг нэрийг Португалийн далайчин, судлаач Ф.Магеллан 1519-1522 оны аялалынхаа дараа өгсөн юм.Магеллан энэ далайг “тайван тэнгис” гэж нэрлэж байсан бөгөөд учир нь аялалын бүхий л хугацаанд шуурга, хар салхинд нэг ч утаа өртөөгүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ