Кайли Миноуг нууцаар гэрлэжээ

2016 он гарснаар дуучин Кайли Миноуг дурлалт залуу, жүжигчин Жошуа Сассаас гэрлэх санал авсан билээ. Удахгүй болох хуримынхаа товыг Кайли зарлаагүй бөгөөд энэ нь ч амжилт олсон гэлтэй. Хэн ч тэднийг хуримласан гэж бодоогүй байтал Кайли, Жошуа нар хууль ёсны эхнэр, нөхөр болчихжээ. Өчигдөр энэ талаар Барууны хэвлэлүүд бичсэн аж.

Ёслолын үйл ажиллагаа Грекийн Сифнос арал дээр болсон гэнэ. Хамгийн ойр дотны найз нөхөд, хамаатнуудын хүрээлэлд гэрлэх ёслол нь болжээ. Кайли тэднийгээ хүртэл мэхэлж чадсан байна. Үнэн хэрэг дээрээ тэрбээр тэдэнд өөрийн 48 насны төрсөн өдөрт оролцоно уу гэсэн урилга явуулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ