Нэг цэгийн сурталчилгааны байртай холбоотой санаачлага гаргажээ
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудын холбооноос 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаанд хувьсал хийхийг уриалж мэдээлэл хийлээ. Тодруулбал тэд "Эрх олгогч, нэг цэгийн сурталчилгааны байрыг ашиглаж нийт нэр дэвшигчдийг нэг дороос сонгогч иргэд буюу Эрх олгогчдод мэдээ мэдээлэл, танилцуулах материалаа түгээх болон ухуулга сурталчилгаагаа хийх"-ийг уриалсан юм.
Мөн Үндсэн хуулийн 1-2 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг үндэслэн энэхүү эрх олгогч, нэг цэгийн сурталчилгааны байрын ажлыг санаачилсан гэдгээ онцоллоо. Эрх олгогч, нэг цэгийн сурталчилгааны байрыг сонгуульд ашигласнаар сонгогч иргэд буюу Эрх олгогчид цаг хугацаа хэмнэх, амгалан тайван байдлаа хангах, харьцуулалт хийх зэрэг олон давуу талуудтай бол нэр дэвшигчдэд хөрөнгө мөнгө хэмнэх, мөрийн хөтөлбөр бодлогоороо бусадтайгаа шударгаар өрсөлдөх зэрэг эерэг нөхцлийг бий болгоно гэдгийг хуралд оролцогчид хэлж байна.
Юутай ч залуучуудынхаа дуу хоолой, шинэ санаачлагыг нэр дэвшигчид хэрхэн хүлээж авах бол. Залуучуудынхаа санаачлагыг дэмжих болов уу гэдэг асуулт гарч ирж байна. Тэдний хариу үйлдлийг харах л үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ