Цагдаагийн байгууллагаас хуурамч хаягийг хаах эрхтэй болжээ

Сонгууль дөхөх тусам нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг пиар хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээх иргэдийн тоо нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас онцлов. Тиймээс ЦЕГ, Фэйсбүүкийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тодруулбал, сонгууль ойртсон энэ үед аль нэг нэр дэвшигч, намтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахдаа гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй тавих нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болдог байна. Хэрэв энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирвэл шалгалт хийгээд ямар нэгэн асуудалтай, жишээ нь хуурамч хаяг гэдэг нь тогтоогдвол хаягийг блоклох эрхтэй болсон бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авна. Түүнчлэн тухайн хэрэглэгч өөрийнх нь нэр дээр өөр хаяг нээсэн болохыг мэдсэн бол Фэйсбүүкийн төв захиргаа руу захидал бичээд цагдаагийн байгууллагад хандаж болох юм байна.

Мөн сонгуулийн үеэр Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар цахим орчинд хяналт тавьж ажиллах юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ