М.Шижирбаяр: Татвараа төлөөгүй жолоочийг өдөр бүр торгоно
#000000;">
Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байгаа. Гэвч 70 гаруй мянган жолооч татвараа төлөөгүй байна гэх мэдээлэл бий. Хэлээд анхааруулаад байхад хэнэггүй жолооч нар татвараа төлөхгүй явсаар замын хөдөлгөөнд оролцож улмаар торгуулах, замын цагдаагийн алба хаагч нартай үл ойлголцох асуудал гаргасаар байгаа юм.
#000000;">Нийслэлийн татварын газрын Авто тээврийн татвар хураалтын хэлтсийн дарга М.Шижирбаяр “Энэ сарын 20-ыг хүртэл хяналтын тооллого явуулж байгаа. Үүний дараа хэчнээн авто машин байгаа эсэх нэгдсэн тоо гарна. Замын цагдаа илрүүлсэн, эвсвэол татварыг нь төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын камерт бичигдсэн бол торгууль ногдуулна.
#000000;">Татвараа төлөөгүй машины улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт сануулсан учир гэрийн хаягаар нь торгууль хүргэнэ. Өөрөөр хэлбэл, жолоочийг татвараа төлөх хүртэл нь өдөр бүр торгууль бичнэ гэсэн үг” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ