Таван настай жаал хүү 100 килограмм жинтэй могойноос салдаггүй гэнэ

Самбатын гэрт таван метрийн урт хоргүй аварга могой орж ирэхэд, гэрийн эзэн түүнийг барьж аваад, ширгэн ойд аваачиж тавьжээ. Камбож улсад ийм явдал цөөнгүй тохиолддогбайна. Гэвч дараа өдөр нь нөгөө могой буцаад ирж.Иймэрхүү явдал гурван удаа давтагдсан байна. Тэгээд Самбатынхан бууж өгч, могойг гэртээ үлдээжээ.Тэдний хүү Уорн тэр могойноос салахаа больж, хамтдаа хоол идэж, унтаж, тоглодог байна. Тэгээд ч тэднийх могойг аз авчирдаг хэмээнгэр бүлийнхээ бараг л нэг гишүүн гэж нэгэнт үздэг болжээ. Тэгэхээс ч яахав! Бяцхан хүү болон могойны гайхмаар нөхөрлөлийг үзэхээр энд тэндхийн жуулчид ззөндөө ирдэг байна. Ингэснээр Самбатынхныг нэрд гаргаж, мөнгөтэй болгодог аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ