1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар худалдаж авна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн хурлын мэдээллийн танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тодруулбал, Засгийн газар иргэдийн Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Ийнхүү иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэх юм байна.Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ