Морь унуулна хэмээн хүүхдийг нь хуурч аваад сураггүй алга болжээ

Энэ сарын 4-нд буюу өчигдөр эцгийг нь хуураад хүүхдийг нь авч явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн орчим иргэн С-ийг хог түүж байхад марк, улсын дугаар тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн хурдан морь унах хүүхэд хайж байна” гээд иргэн С-ийн хүү болох есөн настай эрэгтэй С-ыг авч явчээ. Улмаад ор сураггүй болсон байна. Иймээс хүүхэд хулгайлсан уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ