“Truman”-ийг Газрын дундад тэнгис рүү явуулсныг тайлбарлав

Орост ямар нэг дохио өгч, флотынхоо уян хатан боломжийг харуулахын тулд АНУ нисэгч онгоц тээгч “Harry Truman” гэдэг хөлөг онгоцыг Газрын дундад тэнгис рүү явуулжээ. Америкийн цэргийн төлөөлөгчийн хэлснийг иш татан “The Wall Street Journal” сонинд лхагва гарагт ингэж бичсэн байна.

Сонинд дурдсанаар, АНУ-ын зэвсэгт хүчний Европын командлалын мэдлийн энэ нисэх онгоц тээгч хөлөг онгоц Төв командлалын хариуцдаг бүсэд байдаг Сирид агаараас цохилт өгөхөд оролцох ажээ. “Энэ нь оросуудыг тогтоон барихын тулд Газрын дундад тэнгист зарим шаардлагатай оролцоог хангаж байгаа юм. “Truman” хөлөг онгоцыг бид явуулсны цаад учир ньтэднийг сайтар бодоход хүргэх байх” гэж эх сурвалж тодруулан тайлбарласан байна.

Нисэх онгоцыг Суэцийн сувгаар явуулж байгаа нь Газрын дундад тэнгист тэнгисийн цэргийн хүчний тэнцвэрийг хадгалах, АНУ-ын бэлэн байдлыгНАТО-гийн холбоотнуудад илтгэн харуулах учиртай юм гэж дэд адмирал Брет Батчелдер мэдэгджээ.“Энэ нь боломжоо харуулж байгаа хэрэг. Үүнийг ажиглаж буй хүмүүс бий нь мэдээж. Энэ бол бидний юу чаддагийг тов тодорхой харуулж байна” гэж тэр хэлжээ.

Газрын дундад тэнгист байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тоо 2012 оны 11 дүгээр сараас хойш зургаа болж нэмэгдсэн нь зургаадугаар сарын 07-нд тодорхой болсон байна.

2015 оны зун Газрын дундад тэнгист ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчний шуурхай нэгтгэлд дунджаар 10 хөлөг онгоц болон хангамжийн хөлөг онгоц байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ