Өнөөдөр болох үйл явдлууд

- Корпорайт-3 олон улсын хурлын танхимд 09.00 - 18.30 цагийн хооронд 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- 09.30 цагт Премиум Палас зочид буудалд олон улсын дугуй ширээний ярилцлага "BIM - Барилгын мэдээлэлтэй загварчлал нийгмийн хөгжилд түлхэц болох нь" сэдвээр Монгол, Япон, Солонгос, Тайван, Филиппин зэрэг 5 орны орлцоотой явагдах гэж байна.
- 10.00 цагт МХЕГ-ын “Ажилтны баяр”- ын хурал Соёлын төв өргөөнд болно.
- 10.00 цагт "Пума-Империал" зочид буудалд "Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 10.00 -11.00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн 3 дугаар давхарт улсын хэмжээнд анх удаа аймаг, дүүргийн 30 Хөдөлмөрийн хэлтэстэйгээ цахимаар шууд холбогдож онлайн хурал хийх гэж байна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар танилцуулна.
- 11.40 цагт “Авто худалдааны цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийнэ.
- Дэнжийн 1000-д "Нарантуул-2" захад 12.00 цагт хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдах Борлуулалтын төвийг нээнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Иргэн М.Батлхагва хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгожээ.
- MN-Мэдээллийн төвд 13.00 цагаас УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.
- 15.00 цагт НЗДТГ-ын А зааланд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хуралтай.
- "Монголчуудын өв соёл, Монгол нум-3000 жил" үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний Музейд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ