Дээд амжилт тогтоох гэж бүх шүдээ түүлгэжээ

Дээд амжилт тогтоох гэсэн хүсэл бодолдоо хөтлөгдсөн Энэтхэгийн оршин суугч эр ээлжит ялалтаа байгуулахын тулд бүх шүдээ түүлгэсэн байна.Энэ удаа мань эр бараг 500 ширхэг жижиглэсэн сүрэл, асч байгаа 50 лааг амандаа багтааж чадсанаар Гиннесийн номд бичигджээ.
Тийнхүү Энэтхэгийн Нью-дели хотын оршин суугч 74 настай Хар Паркаш Риши гэгч 496 ширхэг жижиглэсэн сүрэл, асч байгаа 50 лааг амандаа багтааж, Гиннессийн номонд орохын тулд бүх шүдээ түүлгэжээ гэж “The Huffington Post” сонинд бичсэн байна. Сүүлд нь тэр сэтгүүлчдийн өмнө энэ “амжилтаа” дахин үзүүлжээ.
“Би дээд амжилт тогтоож чадлаа,ингэхийн тулд би амандаа аль болох их зай гаргах хэрэгтэй болж, тэгээд бүх шүдээ авахуулсан юм” хэмээн Риши өөрийн үйлдлийг тайлбарласан байна.Үүний зэрэгцээ тэр түрүүнд ньбиедээ янз бүрийн орны далбааны хэлбэртэй 366 шивээс хийлгэж, өөр нэг дээд амжилт тогтоожээ.
Сонинд дурдсанаар, Риши амьдралынхаа туршид Гиннессийн номонд 20 гаруй удаа бичигдсэн байна.1990 онд найз нөхдийн хамт моторолераар 1001 цаг явж, анх удаа дээд амжилт тогтоожээ.Цаашид ямар нэг амжилтад хүрэх гэсэн хорхой нь мань эрийг янз бүрийн хачирхалтай үйлдэл хийхэд хүргэж эхлэсэн байна.
Тухайлбал, нэг удаа тэр кетчупийн жижигхэн лонхыг дөрвөн минутад залигаж чаджээ. Үүнээс гадна, Риши дэлхийн удирдагчдын дүрсээр биеэ гоёх дуртай гэнэ. Тэр Барак Обама, хатан хаан хоёрдугаар Елизавета, Махатма Ганди болон бусад олон хүний дүрсийг хэдийнэшивүүлжээ.
АНУ-ын нэг сурагч “Super Mario Bros” тоглоом тоглох дээд амжилт тогтоосныг түрүүнд нь мэдээлж байсан юм. Гүнжийг аврахад нь сантехникчид туслахын тулд түүнд ердөө 4 минут 57 секунд 260 миллисекунд шаардагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ