Хиллари Клинтоныг сонгуульд дэмжин ажиллахаа Барак Обама албан ёсоор мэдэгдлээ
Америкийн Ардчилсан намынхны хувьд сонгуулийн урьдчилсан сунгааны асуудал бараг цэгцэрч дуусчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуульд Хиллари Клинтоныг дэмжин ажиллах тухайгаа анх удаа албан ёсоор зарласан байна.
Сенатч Берни Сандерсын зүгээс Хиллари Клинтоныг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо Бүгд найрамдахчуудын төлөөлөл Дональд Трампын эсрэг тэмцэлд түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн аж.
Сандерс саяхан Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ