ГССҮТ, УГТЭ-т шинээр төсөл хэрэгжүүлнэ

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр Австри Улсын Вамед Инженеринг компанийн захирал Жеорги Рачев болон бусад албанытөлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

"Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-д тус тус 7.0 сая евро-гийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж байгаа.

Энэ хүрээнд ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмжүүдийг суурилуулах үйл ажиллагаа өнгөрсөн 3 дугаар сард хийгдэж дууссан бөгөөд нийт 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, суурилагдаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 50 нэр төрлийн 137 ширхэг тоног төхөөрөмж, мэс заслын багаж нийлүүлэгдэхээс 45 нэр төрлийн 136 тоног төхөөрөмж, мэс заслын багаж ханган нийлүүлэгдсэн. ХСҮТ-ийн барилгын ажил дуусмагц тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэнэ.Ийнхүү биднийхэрэгжүүлсэн гурван төсөл амжилттай хэрэгжсэн учраас, цаашдаа энэхүү төслийг үргэлжлүүлэх саналааМонгол-Австрийн ЗГХК-ынхуралдаанд оруулж дэмжлэг авсан. Бидний хамтын ажиллагаахөнгөлттэй зээлийн хүрээндУНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д хэрэгжиж байгаа төслийг үргэлжлүүлэх, ГССҮТ, УГТЭ-т шинээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хэрэгжих төсөл дээрюуны түрүүндэмч мэргэжилтнүүд ялангуяаинженер техникийн ажилчдыгмэргэшүүлэн давтан сургаххүрээнд тусгайлан хөтөлбөр боловсруулах зорилт тавин ажиллажбайна” гэдгийг уулзалтын эхэндсайд С.Ламбаа хэллээ.

Жеорги Рачев "Австрийн Засгийн газраас энэхүү төслөө үргэлжлүүлэх сонирхолтой байгаа.Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Австрийн бизнес форум болж байна. Манай улсаасМонголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, холбоо тогтоохзорилгоор тэргүүлэх хоёр компанийн төлөөлөгчид ирсэн" гэдгийг энэ үеэрдуулгаж байлаа.

Дашрамд дурьдахаддээрх хэрэгжиж буй төслийн хүрээнд 2014 оны 8 дугаар сард Австри Улсын “Вамед инжинеринг” компанитай худалдан авалтын гэрээг байгуулж, төслийн ажлыг эхлүүлсэн аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ