Хүүхдийн зуслан бэлэн үү

2016 оны 06-р сарын 07-ны өдөр ажлын хэсэг хуралдан нийт 24 зуслангаас 19 зуслан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, 5 зуслан буюу Сэлбэ, Солонго зуслангууд сургалтын зориулалтаар, Хандгайт, Хөгжилтэй англи хэл, Хөдөлмөр зуслангууд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байна.

Зөвшөөрөлтэй зуслангууд:
1. Найрамдал
2. Нарс
3. Нарлаг
4. Галакси
5. Ундраа
6. Жавхлант
7. Маргаашийн хөгжил
8. Янзага
9. Чухаг
10. Хайрын билэг
11. Цоглог
12. Мөрөөдөл
13. Цагааннуга
14. Шонхор
15. Мөрөөдөл
16. Өгөөмөр
17. Тэмүүлэл
18. Од /Халамж асрамжийн хүүхдүүд амардаг/
19. Хараацай /Халамж асрамжийн хүүхдүүд амардаг/

Амрагчдыг Улаанбаатар чуулгын байр /хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төв/-нд байрлах нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т бүртгэж байгаа бөгөөд дунджаар 140-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АЖИЛЛАХ 90 БАГШ БЭЛТГЭЛЭЭ

Хүүхдийн зусланд ажиллах бүлгийн багш нарыг хүүхэдтэй ажиллах арга зүйд сургах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мөн тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн нас насны онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах ур чадварт сургах зорилгоор 2016 оны 05-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зуслангийн бүлгийн багш бэлтгэх сургалтыг зохион байгуулжээ. Онолын сургалтыг Хүүхдийн зуслангийн хөгжлийн чиг хандлага, Хүүхэд хамгааллын бодлого, Хүүхдийн зуслангийн стандартын мэдлэг олгох чиглэлээр Хүүхдийн төлөө Үндэсний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран зохион байгуулсан.

Харин дадлага сургалтыг хүүхэд хэрхэн тээвэрлэх, зусланд баримтлах дүрэм, хүүхэд хүлээн авах болон үдэх, хүүхдийн хоол хүнс, ариун цэвэр, аюулгүй байдлыг хэрхэн хангах болон бүлгийн удирдагчийн ажлын үүрэг, хариуцлага, ажил төлөвлөлт, зохион байгуулалт, бүлэг, бүлгэмийн ажлыг хэрхэн хийж болох талаар сэдэл өгөх, тоглоомын хөтөлбөрүүдийг Монголын үндэсний зуслангуудын холбоо, Олон улсын хүүхдийн найрамдал төвүүдтэй хамтран “Мөрөөдөл” хүүхдийн зусланд зохион байгуулсан байна.
Сургалтанд нийт 20 зуслангийн 90 бүлгийн багш нар хамрагджээ.

ЭМЧ, ТОГООЧ НАРТ АРГА ЗҮЙ ӨГӨХ СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн үйл ажиллагаанд баримтлах журам, хүүхдийн зуслангийн эмч, эрүүл ахуйч, тогооч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж хүүхэд өсвөр үеийнхний эрүүл аюулгүй орчинд амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зуслангийн эмч, эрүүл ахуйч, тогооч нарын сургалтыг 2016 оны 05-р сарын 26-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газруудтай хамтран зохион байгуулжээ.

Сургалтаар Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ногоон бүсийн хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмын талаар таниулах, халдварт өвчнөөс сэргийлэх, халдварт өвчнийг оношлох мэдээллэх, тусгаарлах арга зүй, халдварт өвчний шалтгаант эмгэгүүдийн ялган оношлогоо, эмчилгээ өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах арга зүйд сургах, хүүхдийн зуслангийн эрүүл ахуй халдвар хамгааллын талаар арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Сургалтанд нийт 16 зуслангийн 18 эмч, эрүүл ахуйч, 16 тогооч нар хамрагдсан.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 05-р сарын 20-ны өдрийн Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын талаар авах арга хэмжээний тухай А/403 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан 06-р сарын 02, 03-ны өдрүүдэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэл ажилд хяналт үнэлгээ хийж, магадлан шалгах ажлыг зохион байгууллаа.

Хүүхдийн зусланг магадлан шалгах удирдамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсгийг ахлан НОБГ галын аюулгүй байдал, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар хүүхдийн зуслангийн эмнэлэг, эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар харуул хамгаалалт, хүүхдийн аюулгүй байдал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал, барилга, эрчим хүч, хоол үйлдвэрлэл хүнсний стандартанд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрууд хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт нь тус тус шалган үнэлж Монгол улсын стандартын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ