Орос улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв


АНУ-ын хөлөг онгоцууд Хар тэнгист орж ирж байгаа нь хариу арга хэмжээ авахад гарцаагүй хүргэнэ. ОХУ-ын ГХЯ-ны Нийт Европын хамтын ажиллагааны газрын захирал Андрей Келин РИА Новости агентлагийн сурвалжлагчдад ингэж хэлжээ.
АНУ-ын мина тээгч “Porter” хөлөг онгоц НАТО-гийн хамтарсан тактикийн сургуулилт, тодруулвал “Атлантын шийдвэр төгс байдал” ажиллагаанд оролцохоор зургаадугаар сарын 6-нд Хар тэнгист орж ирсэн юм. Келиний хэлснээр, “америкийн хөлөг онгоцууд Хар тэнгист үе үе орж ирж байгаа ажээ”.
“Үүнийг Орос улс сайшаахгүй нь мэдээж бөгөөд хариу арга хэмжээ авахад гарцаагүй хүрнэ” гэж дипломатч тайлбарласан байна.
Үүнээс гадна,америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц Персийн булангаас Газрын тэнгисийн усанд шилжин байрлаж байгааг тэр тайлбарлажээ. “Wall Street Journal” сонинд бичсэнээр, нисэх онгоц тээгч“Гарри Трумэн” хөлөг онгоц харъяаллын журмыг зөрчин шилжин байрлаж байгаа нь“оросуудыг тогтоон барихад” чиглэж байгаа юм гэж цэргийнхэн хэлсэн байна.АНУ-ын хөлөг онгоцууд шилжин байрлаж байгаад шинэ зүйл огт байхгүй, учир нь “ тэнгис, далайгаар чөлөөтэй зорчих, тайван явж өнгөрөх журам гэж байдаг гэж Келин тэмдэглэжээ. Гэхдээ Варшавт НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийм явдал болж бaйгаа нь харилцааны түгшүүртэй байдлыг хурцатганагэж Келин дурдсан байна.
Хар тэнгис дэх АНУ-ын хөлөг онгоцнуудын үйлдлийн хариудОросын тал Хар тэнгисийн флотоо бэхжүүлж, түүнчилэн бусад флотилийн хамт нэмэлт сургуулилт хийх болох юм гэж улсын думийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Жигарёв хэлсэн байна. Энд бусад улсын хөлөг онгоцууд байх хугацааг тайлбарласан хэлэлцээрийг гадаадын хөлөг онгоцууд хэрхэн мөрдөж байгааг оросын тал ажиглах болно гэж тэр дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ