Мод тарьж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих аяныг эхлүүлнэ

Чонын Алтан шагай болон бусад киноны дүрүүдээр үзэгчдийн танил болсон жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аяны ерөнхий зохион байгуулагч Д.Наранцогт, Гайхамшигт амьдрал сэтгүүлийн эрхлэгч Д.Хишигжаргал нар санаачлан сонгуулийн энэ их нүргээн дундуур нийгэмд өгөөжтэй нэгэн сайн үйлсийн төслийг эхлүүлэхээр зориг шулуудаад байгаа юм байна. Тодруулбал, 5000 мод тарьж олсон мөнгөөрөө эхний удаад содон сонин чамин бүтээлүүд үйлдвэрлэдэг 10 үндэсний үйлдвэрлэгчдийг сонгон бүх талаар нь дэмжих ажлыг эхлүүлэхээр болжээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн төрөөс бүхнийг харалгүй, өөрсдийн бололцоондоо тулгуурлан хамтдаа хөгжил өөд алхах боломж манайд олон бий.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ