Өглөөд заавал хийх зургаан дадал
Өглөөд заавал хийх ёстой зургаан дадлаас хүргэж байна.
Нэг:
Өглөөний дасгал хийдэг хүн хэзээ ч илүүдэл жингүй байдаг. Мөн зүрх болон чихрийн шижингээр өвчилдөггүй. Тиймээс өөрийнхөө төлөө өглөө бүр дасгал хийгээрэй.
Хоёр:
Өглөөний хоол идэхгүйгээр гэрээсээ бүү гар.
Гурав:
Та өглөө сэрээд үсэрч заншаарай. Энэ арга биеийн эсүүдийг сэргээж, эрч хүчтэй болгодог байна.
Дөрөв:
Та мөн ажил сургуульдаа явахаасаа өмнө 10 минут иог хийж, оюун бодлоо цэгцэлж сураарай. Энэ арга тархины үйл ажиллагааг сэргээж, ой тогтоолтыг сайжруулдаг байна.
Тав:
Зураг. Өглөө гарахдаа та зургаа авч сураарай. Дараа нь дээрх дадлыг хийгээгүй үеийн зурагтайгаа харьцуулж үзээрэй. Та харьцуулсан зургаа харах үедээ дээрх дадлууд ямар үр дүнтэйг мэдэх болно.
Зургаа:
Яг сэрэх ёстой цагтаа сэрэх нь хамгийн чухал. Өглөө хэрхэн сэрсэнээр таны өдрийн ажил шийдэгддэг гэдгийг сана.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ