“Хан Хэнтий тоонот нутаг”-ийнхан ирлээ
Орхон аймагт оршин амьдардаг Хан Хэнтийн уугуул иргэдийн “Хан Хэнтий тоонот нутаг” нутгийн зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэрийн шуурхай албаны дарга Б.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид төрөлх Хан Хэнтий нутагтаа айлчлан ирж, аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уг уулзалт дээр аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар аймгийн 90 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулав. Орхон аймгийн нутгийн зөвлөлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Энх-Амгалан, Автотээврийн газрын 4-р хэсгийн дарга Д.Мөнхбаатар, Дулааны станцын түлш дамжуулах хэсгийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар багтжээ. Орхон аймагт эдүгээ Хэнтий аймгийн харъяат 250-300 хүн ажиллаж амьдардаг.
Бүтээн байгуулалтын ажилтай танилцсан Орхон аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн төрөлх аймгийнхаа бүтээн байгуулалтад зөвхөн мөнгөн тусламж биш биет бүтээн байгуулалтын ажлаар их ойдоо бэлэг барих хүсэл эрмэлзэлтэй буйгаа илэрхийлжээ.
И.Байгалмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ