Нэг өдөр нэг дүүргээс дөрвөн машин алдагджээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хийсэн судалгаагаар 2016 оны мөн үеийг 2015 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 0.8 хувиар буурсан ч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Хулгайлах эд зүйлсийн тоо, чанар өөрчлөгдөж, улам нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцолж байна. Тухайлбал, машины эд зүйл алдагддаг байсан бол машин бүтнээрээ алдагддаг болжээ. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 100 машин алдагдсанаас одоогоор 60-аадмашиныг олсон байна.

Иргэд автомашиныхаа цонхыг онгорхой орхидог, доторхи гэрэлтүүлгийг нь асаалттай орхидог, хаалгаа дутуу хаадаг, хараа хяналтгүй газар машинаа тавих гэх мэт хайхрамжгүй үйлдэл нь хулгайч нарыг гэмт хэрэг хийх сэдлийг төрүүлж, боломж олгож байдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өнгөрсөн ажлын таван өдрийн хугацаанд нийслэлд нийт зургаан иргэн автомашинаа алдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн машин ньнэг өдөр алга болсон байна. Дээрх зургаан автомашины гурвыг нь олоод байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас “Өгөөмөр”, “Да хүрээ” гэх мэтчилэн автомашины сэлбэг зардаг захуудын ченжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ