Батаарыг насанд хүрэгчдэд 1000 төгрөгөөр үзүүлнэ

Сүхбаатарын талбайд байгаа Тиранозавр Батаарыг ирэх бямба гаригаас эхлэн сонирхуулах аж. Ингэхдээ 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн тасалбартай байх гэнэ. Хоёр метр гаруй өндөртэй уг олдворыг ирэх есдүгээр сар хүртэл төв талбай дээр байршуулна гэсэн.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ