Та хангалттай хэмжээний ус уухгүй байгаагийн 8 шинж тэмдэг

Та эдгээр шинж тэмдгийг заавал мэдэж байх ёстой!
Усгүйгээр амьдрах аргагүй. Манай гарагийн амьд бүхэнд ус хэрэгтэй. Ус нь бие махбодийг үүргээ дээд зэргийн хурдтай гүйцэтгэх боломж олгодог юм. Гэхдээ дангаар нь уусан нөхцөлд л ус биеийг чийгшүүлдэгийг мартаж болохгүй.
Ус нь биеийн температурыг зохицуулж,хоолны шингэцийг сайжируулдаг.Ундны ус нь биеэс хортой бодисыг гадагшлуулж, түүнчилэн бие махбодийг шингэнээр сэлбэж байдаг.
Шүүс, цай, энергийн ундаа, кофе, кофеинтэй ундааг усны оронд уух хэрэггүй гэдгийг санаарай.Энэ бүгд нь мөн шингэн гэдэг нь маргаангүй, гэхдээ ус биш.Үүнээс гадна, энергийн ундаа, кофень кофиен агуулдаг, харин кофеин нь бие махбодийг усгүй болгодог.
Тийнхүү, та хангалттай хэмжээний ус уухгүй байгаагийн 8 шинж тэмдгийг авч үзье:

1.Шээх давтамж
Хэрвээ та эрүүл бол,өдөрт лав6-7 удаа шээх хэрэгтэй болно. Гэсэн ч, энэ тоо нь хүн бүрийн хувьд өөр өөр, яагаад гэвэл бидний хэн нь чөөр өөр хэмжээний ус уудаг.
Харин хэрвээ таны шээх тоо өдөрт 2-3-аас ихгүй байгаа бол, та ахиухан ус уух шаардлагатай гэсэн үг юм. Энэ тохиолдолд та хангалттай хэмжээний ус уухгүй байгааг танд таны бие хэлж өгч байна.
Хангалттай хэмжээний ус уухгүй байх нь бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж, ноцтойхүндрэлд хүргэнэ.
2. Арьс хуурайших
Хэрвээ та хангалттай хэмжээний ус уудаг бол, танд нүүрний асуудал байх ёсгүй гэсэн үг.Арьсаа чийглэг байлга!
Харин хэрвээ таны нүүрний арьс хуурайшиж байгаа бол, энэ нь таны бие лавтай усгүйжиж, таны биед ерөөс ус хэрэгтэйг харуулж байгаа хэрэг.
Ийм тохиолдолдусны тэнцвэрийг зохистой хэмжээнд барьж байхын тулд цаг тутам нэг стакан ус ууж байх хэрэгтэй. Таны нүүрний арьс толигор, зөөлөн болно.
3. Толгой өвдөх
Усгүйжих нь толгой өвдөх гол шалтгааны нэг байдаг.
Ингэж өвдсөнөөс болоод тонгойх,түргэн хөдлөх, шатаар дээш, доош явах бараг боломжгүй. Өвдөлт улам л ихэсдэг.Та бага ус уух бүрийдтолгой ингэж өвддөг.
4. Ам хуурайших
Хэрвээаманд удаан хугацаагаар шүлс байхгүй байх нь таны амны хөндий болон хоолой ноцтой гэмтэх эрсдэл ихсэнэ гэсэн үг юм.
Ам хуурайших ньбие бүхэлдээ усгүйжих шалтгаан байнга болдог.Гэхдээ хэт их эм уух ньзаримдаа шүлсний ялгаралтад нөлөөлж болох талтай.
5. Шээсний өнгө өөрчлөгдөх
Шээсний өнгө өөрчлөгдөх нь ус их хэмжээгээр дутагдаж байгааг харуулах нь олонтоо.
Хэрвээ таны шээс бараандуу байгаа бол, та ердийнхөөс ахиухан ус уу.Хэрвээ таны шээс хүрэн өнгөтэй байгаа бол, танд усгүйжихийн хүнд хэлбэр илэрч байна гэсэн үг.
Усыг удаан, зугуухан уух нь чухал, ингэснээр ташаардлагатай эрхтнүүдэд усыг түгээж хүргэх боломжийг бие махбодидоо олгож байгаа хэрэг юм.
6. Өлсөх
Хэрвээ та жаахан ч төдийюм идэж амжсан ч,өлсөж байгаамэдрэмж байнга төрдөг үү?
Өлсөхийг цангахтай эндүүрч огт болохгүй. Жижигхэн уут чипс идэхийн оронд, стаканус уу.
7. Толгой эргэх
Бага зэрэг толгой эргэх нь таны бие махбодь их хэмжээний ус алдаж,биед ус хэрэгтэй байгааг бас харуулж буй хэрэг юм.
Толгой эргэж байгаа нь мэдэгдэх бүрийд стакан ус ууж бай. Толгой эргэх нь өдрийн нэлээдгүй хугацааг наранд өнгөрүүлдэг тамирчдад нэлээд түгээмэлтохиолддог үзэгдэлюм.
8. Архаг усгүйжилтийн шинж тэмдэг
Архаг усгүйжилтийн хэд хэдэн тодорхой шинж байдаг. Архаг усгүйжилтийн хамгийн түгээмэл шинж тэмдгийг дор дурдав. Үүнд:
- Шээсний замын халдвар авах
- Эрт хөгширөх
- Мунгинах / Сэтгэл түгших
- Холестерины хэмжээ ихсэх
- Өтгөн хатах / Цээж хорсох
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ